0 C
Ulaanbaatar
Лха, 14 4 сар 2021 11:01:17
Нүүр хуудас Нийгэм Галд байшингаа алдаж орох оронгүй болсон цагдаагийн алба хаагчид 2 өрөө байрны...

Галд байшингаа алдаж орох оронгүй болсон цагдаагийн алба хаагчид 2 өрөө байрны түлхүүр гардууллаа

2020 оны 12-р сарын 4-5-нд шилжих шөнө ХУД-ийн цагдаагийн 1-р хэлтсийн хороо хариуцсан цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ц.Чулуун-Эрдэнэ ажил үүргээ гүйцэтгэж явах зуур гэрт нь гал гарч, байшин нь бүрэн шатсан харамсалтай явдал тохиолдсон. Цагдаагийн ахлах ахлагч Ц.Чулуун-Эрдэнэ нь цагдаагийн байгууллагад 16 жил ажиллахын зэрэгцээ төрсөн эгчийнхээ 3 болон 6-р ангийн бүтэн өнчин хоёр хүүхдийг өөр дээрээ авч асран халамжилдаг байжээ.

Ингээд талийгаач эгчийнхээ өнчин үлдсэн хоёр хүүхдийг асран халамжилдаг хариуцлагатай албан хаагчийг “Орон сууцтай” болгох “Сэтгэлийн дэм” аяныг эхлүүлж хамтран зүтгэгчид болон ХЗДХ-ийн яам түүний харьяа агентлаг болох ЦЕГ, Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газрын удирдлагууд, алба хаагчид нэгджээ.

Улмаар ХУД-ийн 16-р хорооны нутаг дэвсгэрт орших Дулаахан байр-3 хотхонд 47.65 м2 хоёр өрөө байрыг 2020 оны 12-р сарын 22-ны өдөр ХЗДХ-ийн Дэд сайд С.Баатаржав албаны бусад хүмүүсийг байлцуулан гардуулан өглөө.

Хандиваас хуримтлагдсан мөнгөн хандиваар 81.8 сая төгрөгийн байрны төлбөрийг бүрэн төлж, Улаанбаатар буйдан ХХК-ийн хамт олонтой хамтран иж бүрэн тавилгажуулж, Нүүдэл брэндийн буйдангаа хандив болгон бэлэглэсэн байна. Мөн Summit ХХК-ий PC Mall дэлгүүрийн хамт олон 42 инчийн телевизорыг хоёр хүүхдийн теле хичээлээ үзэх боломжийг дэмжих үүднээс мөн хандивлажээ. Мөн хандиваар цугласан мөнгөөр Ц.Чулуун-Эрдэний асран халамжилдаг 8, 11 настай бага насны хоёр дүүд нь 18 нас хүрээд сургууль, боловсролдоо зарцуулах тус бүр 10 сая төгрөгийн хугацаат хадгаламжийг гардуулан өглөө.

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: 4 хүн, зогсож буй хүмүүс болон дотор

Хууль зүй, дотоод хэргийн яам.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн ажлын алба.

Олон нийттэй харилцах хэлтэс.

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: 2 хүн, зогсож буй хүмүүс

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН