Нүүр хуудасМэдээГалт зэвсгээ тооллогонд оруулаагүй иргэн, аж ахуй нэгжүүдийг торгоно

Галт зэвсгээ тооллогонд оруулаагүй иргэн, аж ахуй нэгжүүдийг торгоно

Галт зэвсгийн тухай хууль, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2015 оны А/220 дугаар тушаалаар батлагдсан “Галт зэвсгийн тооллого явуулах журам”-д заасны дагуу иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсгийн бүртгэл, тооллого энэ сарын 02-ны өдрөөс 12 дугаар сарын 08-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Байгууллага, аж ахуйн нэгж, иргэн та бүхэн галт зэвсгийн тооллогод идэвхтэй хамрагдаж, өөрийн эзэмшил, өмчлөлд байгаа галт зэвсгийг гэрчилгээний хамт харьяа дүүргийн цагдаагийн газар, хэлтэст ирж бүртгүүлнэ үү.

Хуульд заасан хугацаанд галт зэвсгийн тооллогод хамрагдаагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар хүнийг 40 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН