Нүүр хуудасМэдээСэлэнгэ аймгийн эмч мэргэжилтнүүдийг ажлын байрнаасаа хөгжиж, сурах боломжийг бүрдүүллээ

Сэлэнгэ аймгийн эмч мэргэжилтнүүдийг ажлын байрнаасаа хөгжиж, сурах боломжийг бүрдүүллээ

Мэдлэгтэй, мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх, тэр дундаа орон нуагтаа тогтвор суурьшилтай ажиллах боломжийг бүрдүүлж өгөх нь бидний эрхэм зорилго хэмээн Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж хэлсэн.

Ийм ч учраас Сэлэнгэ аймаг АШУҮИС-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажллаж байна. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд шаардлагатай эмч мэргэжилтнүүдийг бэлтгэх. Одоогийн байгаа боловсон хүчнээ мэргэшүүлэн сургах ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөжээ.

Дээрх ажлын эхний шат болох Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүдийг ажлын байрнаасаа хөгжиж, сурах боломжийг бүрдүүллээ. Тодруулбал Нэгдсэн эмнэлгийн 5 их эмч, 1 эмнэлгийн дунд мэргэжилтний сургалтын төлбөрийг аймаг хариуцан магистрт сургахаар боллоо. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН