Нүүр хуудасМэдээГБХЗХГ: Байгууллага, ААН-ийн дэргэдэх “Эцэг эхийн зөвлөл”-ийн зөвлөгөөнийг цахимаар зохион байгууллаа

ГБХЗХГ: Байгууллага, ААН-ийн дэргэдэх “Эцэг эхийн зөвлөл”-ийн зөвлөгөөнийг цахимаар зохион байгууллаа

“Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар”-аас зохион байгуулсан байгууллага, ААН-ийн дэргэдэх “Эцэг эхийн зөвлөл”-ийн зөвлөгөөнд 21 аймаг, 9 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтсийн гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, байгууллага, аж ахуйн нэгжийн дэргэдэх “Эцэг эхийн зөвлөл”-ийн дарга, нарийн бичиг, гишүүд оролцлоо.

Энэ үеэр хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх арга зүй, “Эцэг эхийн зөвлөл” байгуулж ажиллуулах зөвлөмж, түүний хэрэгжилт үр дүнгийн талаар санал солилцсон.

Мөн эрүүл мэнд, нийгмийн халамж, уул уурхай, хүнд үйлдвэр, барилга хот байгуулалт, хүнс, хөдөө аж ахуйн салбаруудад хэрэгжүүлбэл зохих хүүхэд хамгааллын бодлогын баримт бичгийн төсөлтэй танилцлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН