Нүүр хуудасМэдээГБХНХЯ: Ахмадуудад эрүүл мэнд, халамжийн үйлчилгээ үзүүлэх цогц үнэлгээ хийжээ

ГБХНХЯ: Ахмадуудад эрүүл мэнд, халамжийн үйлчилгээ үзүүлэх цогц үнэлгээ хийжээ

“Олон нийтийн оролцоонд түшиглэсэн урт хугацааны тусламж үйлчилгээний шинэлэг тогтолцоог хөгжүүлэх нь” туршилтын төслийн үр дүнг өнөөдөр /2025.04.03/ хэлэлцлээ.

2020-2024 онд Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Азийн хөгжлийн банктай хамтран уг төслийг аймаг, дүүрэг, сумын түвшинд хэрэгжүүлсэн.

Төсөлд хамрагдсан ахмадуудад эмнэлгийн мэргэжилтэн, нийгмийн ажилтны цогц үнэлгээ хийн гурван хэсэгт ангилжээ.

L1 буюу эхний хэсэгт хөдөлмөрийн чадвар 70-аас дээш хувьтай эрүүл, идэвхтэй ахмадууд орж байна.

Харин L2 хэсэгт орсон ахмадуудад асаргааны үйлчилгээ хэрэгтэй байгаа бол L3 хэсгийн ахмадуудад байнгын асаргаа шаардлагатай байна.

Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгад “Ахмад настны цогц үнэлгээ гэж эмч, эмнэлгийн мэргэжилтэн, нийгмийн ажилтан ахмад настны бие бялдар, танин мэдэхүй, сэтгэлзүй, үйл ажиллагааны чадвар, нийгмийн тулгамдсан асуудлыг тодорхойлж, хэрэгцээ болон эрсдэлийн зэргийг үнэлэх мэргэжлийн олон талт үйл ажиллагааг хэлнэ” хэмээн заасан байдаг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН