Нүүр хуудасМэдээГБХНХЯ: Гурван жил тутамд түүвэр байдлаар судалгаа хийж, хүүхэд хамгааллын үйлчилгээний санхүүжилтэд...

ГБХНХЯ: Гурван жил тутамд түүвэр байдлаар судалгаа хийж, хүүхэд хамгааллын үйлчилгээний санхүүжилтэд хяналт тавина

Хүүхэд хамгааллын үйлчилгээний санхүүжилтэд хяналт-шинжилгээ хийх аргачлал” сэдэвт уулзалт боллоо.

Уулзалтад Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөл оролцлоо.

Хүүхэд хамгааллын цахим бүртгэлийг сайжруулах ажлыг хэсэг байгуулна. Цахим бүртгэл сайжирснаар хүүхэд хамгааллын үйлчилгээний санхүүжилт илүү үр дүнтэй, оновчтой зарцуулагдана гэж үзэж байна.

Хүүхэд хамгааллын үйлчилгээний санхүүжилтэд гурван жил тутамд түүвэр байдлаар судалгаа хийж, хяналт тавих саналыг Сангийн яамнаас гаргалаа. Ийнхүү хяналт тавих аргачлалыг боловсруулахад Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Мөн Хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлыг “Орон нутгийн түвшинд хэрхэн үр дүнтэй зарцуулах вэ” гэдгийг зааж, зөвлөдөг сургагч багш бэлтгэх хэрэгтэй байгааг оролцогч талууд онцолж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН