Нүүр хуудасМэдээГБХНХЯ: Дархан-Уул аймагт "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих төв" байгуулна

ГБХНХЯ: Дархан-Уул аймагт “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих төв” байгуулна

Орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих төвийг байгуулахаар Засгийн газраас дэмжин ажиллаж байна.

Тус төвийг Дархан-Уул аймагт байгуулах боломжийн талаар ГБХНХЯ-ны төлөөллүүд аймгийн удирдлагатай уулзаж санал солилцлоо. Орон нутгийн зүгээс бүх талаар дэмжин хамтран ажиллахаа илэрхийлсэн.

2023 оны байдлаар Дархан-Уул аймагт ЕБ, СӨ насны тусгай хэрэгцээт 526 хүүхэд байдгаас 317 хүүхэд сургууль цэцэрлэгт ЕБС, СӨБ-д хамрагддаг, 209 хүүхэд гэрээр байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих төв байгуулснаар аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд боловсролын үйлчилгээг тус төвөөр дамжуулан авах боломжтой болох юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН