Нүүр хуудасМэдээГБХНХЯ: Монгол Улсад 14,609 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаагаас дауны синдромтой 0-18 насны...

ГБХНХЯ: Монгол Улсад 14,609 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаагаас дауны синдромтой 0-18 насны 663 хүүхэд байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 4,5 хувийг эзлэж байна

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас 2011 онд жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг Дэлхийн дауны өдөр болгон тунхагласан.

Энэ өдөр дауны хам шинжийн талаар зөв ойлголт түгээх, дауны хам шинжтэй хүмүүсийг нийгмийн бүх шатанд тэгш оролцуулан тэдний аз жаргалтай, утга дүүрэн, зорилго тэмүүлэлтэй амьдрахад хүн бүрийн оролцоо чухал болохыг таниулах зорилготой өдөр юм.

Дауны хам шинжтэй хүмүүс бусдын адил амьдралынхаа туршид суралцаж, бусдын адил найзалж, ажил хийж, ирээдүйн амьдралтайгаа холбоотой шийдвэрүүдийг гаргаж чаддаг.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдэд чиглэгдсэн хууль эрх зүйн орчинг сайжруулах, нийгмийн хамгааллын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН