Нүүр хуудасМэдээГБХНХЯ: Нийгмийн хамгааллын үйлчилгээгээ цахимжуулж, хүнд сурталгүй, оновчтой, үр дүнтэй хүргэх зорилт...

ГБХНХЯ: Нийгмийн хамгааллын үйлчилгээгээ цахимжуулж, хүнд сурталгүй, оновчтой, үр дүнтэй хүргэх зорилт дэвшүүлжээ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Их өгөгдөл”-д тулгуурласан мэдээллийн нэгдсэн сантай болж, үйлчилгээгээ оновчтой, хүнд сурталгүй, үр дүнтэй хүргэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Яам болон харьяа байгууллагын албан хаагчдад их өгөгдлийн загварчлал, төлөвлөлтөө танилцууллаа.

Цахимжилтын хүрээнд их өгөгдлийг боловсруулах программ, дэд бүтцээ шинэчлэх, албан хаагчдаа чадавхжуулж, мэдээллийн сангаа бүрдүүлж, үйлчилгээндээ ашиглахаар төлөвлөж байна.

Үүний үр дүнд салбарын мэдээллийг нэгтгэн, цэгцэлж, найдвартай хадгалах дэвшилтэт системийг бий болгож, нийгмийн хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмж дээшилж, амьдралын чанарт бодит эерэг нөлөө үзүүлнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН