Нүүр хуудасМэдээГБХНХЯ: Ноён Тапан Мишрад "Нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан" цол тэмдгийг гардууллаа

ГБХНХЯ: Ноён Тапан Мишрад “Нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан” цол тэмдгийг гардууллаа

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Тапан Мишрад Монгол Улсын Засгийн газрын шагнал “Нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан” цол тэмдгийг гардууллаа.

Тэрээр, өнгөрсөн 5 жилийн хугацаанд Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд манлайлан ажилласныг сайд онцлон тэмдэглэсэн. Тэр дундаа НҮБ-аас Монгол Улсад хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны стратегийн хүрээнд хүний хөгжил, жендерийн тэгш байдлыг хангах, ногоон, тогтвортой өсөлтийг дэмжиж, хүн төвтэй засаглалыг бэхжүүлэхэд НҮБ-ын байгууллагуудыг нэгдсэн удирдлагаар хангаж ажилласан юм.

Тапан Мишра Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллаж, хөдөлмөр нийгэм хамгааллын салбарт НҮБ-аас хэрэгжүүлж буй олон хөтөлбөр, үйл ажиллагааг удирдан ажилласан. Тухайлбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 4 төрөлжсөн байгууллагатай “Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд бэлэн байдлыг сайжруулах” чиглэлээр 2 сая долларын хөтөлбөр хэрэгжүүлсэн.

Ковид цар тахлыг даван туулахад, ялангуяа хүн амыг бүрэн дархлаажуулахад НҮБ-ын байгууллагуудын дэмжлэгийг удирдан ажилласан.

Хүмүүнлэгийн салбарт, гамшгийн бэлэн байдлыг хангах, зудын гамшигт өртсөн малчдад хүмүүнлэгийн тусламж хүргэх ажлыг манлайлж, 2023-2024 оны зудад өртсөн малчдад НҮБ-аас гамшгийн сангийн 1,5 сая долларын хүмүүнлэгийн тусламжийг хүргүүлсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН