Нүүр хуудасМэдээГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зөвлөгөөн Хөвсгөл аймагт эхэлжээ

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зөвлөгөөн Хөвсгөл аймагт эхэлжээ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ХАМГИЙН САЙН ХАЛАМЖ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ уриан дор Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц арга хэмжээ өнөөдөр /2025.04.15/ эхэллээ.

Салбарын нэгдсэн сургалт, зөвлөгөөнөөр Хөвсгөл аймгийн ЗДТГ, хөдөлмөр халамжийн үйлчилгээ, нийгмийн даатгал, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв зэрэг төрийн байгууллагын албан хаагчдад салбарын бодлого, эрхзүйн шинэчлэл, салбар дундын уялдааг хангах, хүнд сурталгүй, ил тод байх үүрэг, чиглэл өгч байна.

Монгол Улсын хэмжээнд нийт 113 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас Хөвсгөл аймагт 6.000 иргэн амьдардаг.

Тэдний эрхийг хамгаалах, эрх тэгш, хүртээмжтэй орчныг бий болгож, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд орон нутагт тулгамдаж буй асуудал, шийдлээ хэлэлцэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН