Нүүр хуудасМэдээГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүн амьдрахад таатай нийгэм бол бүх хүнд ээлтэй нийгэм

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүн амьдрахад таатай нийгэм бол бүх хүнд ээлтэй нийгэм

Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Азийн хүний хөгжлийн төвийн удирдах зөвлөлийн дарга Чиба Хисаотой уулзлаа.

Чиба Хисаонтой нь “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 6 аймагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийг байгуулсан.

Үүнийг дан ганц байшин бариад орхих биш, үйл ажиллагааг нь сайжруулахад бодлогын зөвлөмж авч хамтран ажиллана.

Мөн олон улсын жишигт нийцсэн хөдөлмөр эрхлэлтийн Job center төвийг нийслэлд 4 салбарыг нээсний нэг нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт бий.

Үүнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, сайжруулах, эрэлт хэрэгцээнд нь нийцсэн ажлын байрыг бий болгоход хамтран ажиллах талаар ярилцлаа.

Монгол Улсад байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд насан туршдаа нийгмийн хамгааллын ямар үйлчилгээ авах вэ гэдэг ТОГТОЛЦООНЫ ЗУРАГЛАЛ гаргах ажлыг үргэлжлүүлэн хийнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН