Нүүр хуудасМэдээГБХНХЯ: Хөдөлмөрийн хяналтын үндэсний бодлогын баримт бичгийн төслийг танилцууллаа

ГБХНХЯ: Хөдөлмөрийн хяналтын үндэсний бодлогын баримт бичгийн төслийг танилцууллаа

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар зохистой хөдөлмөрийн үзэл санааг үндэсний хэмжээнд хангах зорилго, зорилт бүхий зохицуулалтууд хуульчлагдан, хөдөлмөр эрхлэлтийн харилцааны хүрээ өргөжсөнөөр ажил олгогч, ажилтан, хөдөлмөр эрхлэгч иргэний хөдөлмөрийн харилцаан дахь зохистой, тэнцвэрт байдал бий болж, тэдний хөдөлмөрлөх суурь эрх хангагдах хууль эрх зүйн орчин бүрдсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн чиг үүргийг ОУХБ-ын “Аж үйлдвэр болон худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 81 дүгээр конвенцын чиг хандлагад нийцүүлэн холбогдох хэм хэмжээг хуульчилж өгсөн.

Гэсэн хэдий ч хөдөлмөрийн харилцааны зохистой, тэнцвэрт байдлыг хангаж, хэрэгжүүлэхэд хөдөлмөрийн хяналтын өнөөгийн бүтэц тогтолцоо, чиг үүргийг тодорхой болгох, байцаагчдын хяналт шалгалт хийх арга барилыг өөрчлөх, мэдлэг чадварыг дээшлүүлэх хэрэгцээ, шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Иймээс ОУХБ-ын Хөдөлмөрийн хяналтын конвенцын үзэл баримтлалд нийцүүлэн хөдөлмөрийн хяналтын зарчим, бүтэц тогтолцоо, зохион байгуулалт, чиг үүрэг, хуулиар олгогдсон эрх мэдэл зэрэг суурь асуудлыг зохицуулсан “Хөдөлмөрийн хяналтын бодлогын баримт бичгийн төсөл”-ийг боловсруулж, үе үеийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагчид, эрдэмтэн судлаачид болон ажил олгогч, ажилтны төлөөллийн байгууллагын гишүүдэд танилцууллаа.

МУ-ын хөдөлмөрийн хяналтын үндэсний бодлогыг тодорхойлсноор ажлын байранд ажилтан хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хөдөлмөрлөх эрхийг хангуулах, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр нөлөөг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН