Нүүр хуудасМэдээГБХНХЯ: PURPLE DAY буюу нил ягаан өдөр

ГБХНХЯ: PURPLE DAY буюу нил ягаан өдөр

Эпилепси буюу унаж татах өвчтэй хүмүүс цөөнгүй тоогоор бидний дунд амьдардаг. Гаднаасаа жирийн иргэдээс ялгагдахгүй боловч унаж, татах өвчний улмаас өөрсдийгөө тусгаарлах, нийгэм ч ийм өвчтэй хүмүүсээс зайгаа барих нь элбэг тохиолддог.

Хүн амын дунд эпилепсийг хэрхэн эмчлэх, хэрхэн урьдчилан сэргийлэх, унаж татсан тохиолдолд авах арга хэмжээний талын ойлголт тун хомс байдаг. Эпилепси буюу унаж татах өвчтэй хүн хэзээ ч, хаана ч унасан байж болно. Тэдний таталт янз бүр, зарим нь богино хугацаанд таталт өгдөг бол зарим нь урт хугацааны таталт өгч, яаралтай тусламж хүргээгүйгээс болоод амиа алдах тохиолдол ч цөөнгүй.

Дэлхий даяар эпилепсийн талаар олон нийтийн анхан шатны ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой “Нил ягаан өдөр” хэмээх олон улсын арга хэмжээ зохион байгуулагддаг.

Канадын охин Кассиди Меган эпилепсийн эсрэг тэмцэлд өөрийн хувь нэмэрийг оруулахаар 2008 онд Нил ягаан өдөр (“Purple Day”) тэмдэглэхийг санаачилсан юм.

Жил бүр 3 дугаар сарын 26-нд дэлхийн олон улс орны ард түмэн эпилепсийн ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой нил ягаан өнгийн хувцас өмсөн, олон нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эпилепси өвчтэй хүмүүсийг нийгмээс тусгаарлах үзэгдэлтэй тэмцэн НИЛ ЯГААН ӨДӨР унаж татах өвчтэй хүмүүст чиглэсэн уг өвчний тухай ойлголтыг иргэдэд өгөх нөлөөллийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН