7.1 C
Ulaanbaatar
Ням, 26 9 сар 2021 17:53:23
Нүүр хуудасМэдээГурван настай хүүхэд угаартаж амиа алджээ

Гурван настай хүүхэд угаартаж амиа алджээ

Өнгөрсөн Бямба гариг (2020.02.08)-т Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороонд гурван настай хүүхэд угаартаж амь насаа алдсан талаар Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ.

Тодруулбал угаарын хий мэдрэгчийг суурилуулсан ч зайг нь салгаснаас болж ийнхүү харамсалтай хэрэг гарсан байна. Угаарын хийн хордлогоос иргэдээ хамгаалахаар Засгийн газраас гэр хорооллынхонд утаа мэдрэгч үнэгүй тараасан. Гэвч утаанд хордсон, эрүүл мэнд амь насаараа хохирсон тохиолдол буурахгүй байгаа гэнэ.

Албаны хүмүүсийн мэдээлснээр, угаарын хий мэдрэгчийг цагны сэрүүлэгтэй андуурч зайг нь салгаж, оролдож болохгүй гэдгийг санууллаа. Иргэдийн хувьд санамсар болгоомжгүй, хэнэггүй зангаасаа болж угаартах, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол цөөнгүй гарч байгаа тул галлагааны улирал дуустал анхаарал болгоомжтой байхыг албаны хүмүүс зөвлөж байна. Хэрэв  угаар мэдрэгчийн дохиолол дуугарсан тохиолдолд зайг нь салгах бус, гэртээ агааржуулалт хийх хэрэгтэй гэдгийг мөн анхаарууллаа.

Мөн яндангийн хавхлагаа тултал нь хаахгүй байх, үнс дүүрсэн бол заавал асгах шаардлагатайг НОБГ-ын мэргэжилтнүүд анхааруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН