Дархан-Уул аймагт нэг айлын гурван охин гэртээ харамсалтай тохиолдлоор эндэж олон хүний сэтгэлийг эмзэглүүлсэн.
Гурван охиноо зуурдаар алдсан ар гэр, аав ээжид нь туслах хандивын аяныг сайхан сэтгэлт Монголчууд эхлүүлсэн билээ. Харин 3 охины аав, ээж болох Г.Чинбат, Алтанзул нар сайхан сэтгэлт хүмүүсийн илгээсэн хандивын мөнгөөр УБ хот ГСҮТ-н түлэнхийн төв, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгуудад хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, отсос буюу цэр соруулах аппарат, утлагын аппарат 3 ширхэгийг тус бүр бэлгэлсэн байна.
Эх сурвалж: Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг