1 C
Ulaanbaatar
Баа, 26 2 сар 2021 05:31:07
Нүүр хуудас Мэдээ Гэгээн хангай клубын нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээн боллоо

Гэгээн хангай клубын нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээн боллоо

Өвөрхангай аймгаас Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа залуусаас бүтсэн  “Гэгээн хангай” клуб нь  нутаг орноо дэмжсэн нийгэм рүүгээ чиглэсэн олон үйл ажиллагаа тогтмол хийж хэрэгжүүлээд 15 жил болжээ . Байгуулагдсан цагаасаа эхлэн аймаг болон сумдын сургууль цэцэрлэгт тулгамдаж байгаа тоног төхөөрөмж болон мөнгөн тусламжын дэмжлэг үзүүлэх, амжилттай суралцаж байгаа шилдэг 6 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох, орон нутгийнхаа иргэдийн эрүүл мэндэд анхаарч шат дараалалтайгаар эрүүл мэндийн үзлэг оношилгоонд оруулах зэрэг томоохон ажлийг жил болгон зохион байгуулсаар ирсэн билээ. Гэгээн хангай клубээс тасралтгүй зохион байгуулж байгаа ажлын нэг нь аймгийн насанд хүрэгчдийн  сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн юм. Өвөрхангай аймагт сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх тамирчдын ур чадварыг дээшлүүлэх,  иргэдийн эрүүл мэндийг дэмжих, залуусыг спортоор хичээллүүлэх цаашлаад Өвөрхангай аймгийн шигшээ багыг бүрдүүлэх зорилготойгоор зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил тэмцээнийг Биеийн тамир спортын газар, Сагсан бөмбөгийн холбоо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн төвтэй хамтран 3 сарын 30 31-ны өдрүүдэд зохион байгуулж аймгийн аваргуудаа шалгарууллаа. Нийт 30 гаруй багын 240 гаруй тамирчид авьяас чадвараа дайчлан өрсөлдсөнөөс эрэгтэй багийн тэргүүн байрыг Онцгой байдлын газрын баг тамирчид  дэдбайрыг Ц.Мөнхбат ахлагчтай Гэгээн Хангай клубын баг тамирчид харин гутгаар байрыг ӨВ ЭКО МЕД багийн тамирчид эзлэсэн юм.Эмэгтэй багын тэргүүн байрыг Арвайхээр баг тамирчид дэд байранд  4-р сургуулийн баг тамирчид орсон бол гутгаар байрыг Гэгээн Хангай клубын /эмэгтэй/ баг тамирчид тус тус эзлэлээ. Шилдэг эмэгтэй  тоглогчоор 4-р сургуулийн багийн тамирчин Оролмаа шалгарсан бол эрэгтэй шилдэг тоглогчоор Гэгээн Хангай клубын багийн тамирчин Тэлмэн нар шалгарлаа

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН