5.1 C
Ulaanbaatar
Мяг, 21 9 сар 2021 09:17:06
Нүүр хуудасМэдээГэмт хэргийн дуудлага багатай, тайван шинэлжээ

Гэмт хэргийн дуудлага багатай, тайван шинэлжээ

Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд Нийслэлийн цагдаагийн газар, харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтэс, төвүүдийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажилласан.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаагийн алба хаагчид олон нийтийн цагдаа, Хууль сахиулахын их сургуулийн сонсогчид, урамшилт эргүүл гудамж талбай, олон нийтийн газарт авто болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллажээ. Энэ өдрүүдэд нийт 389 гэмт хэрэг, зөрчлийн 4635, архидан согтуурахтай холбоотой 629 дуудлага бүртгэгдсэн байна. Үүний зонхилох хувийг хулгай, танхайн хэрэг эзэлжээ.

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн дуудлага, мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24.4%, гэмт хэргийн дуудлага 33.2%, зөрчлийн дуудлага 36.6%, согтуугийн дуудлага 57.6% хувиар тус тус буурсан байна.

Мөн архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 672 хүнийг эрүүлжүүлж, 960 иргэнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллалаа.

улсын хэмжээнд олныг цочроосон онц ноцтой хэрэг гараагүй. Харьцангүй тайван шинэлсэн хэмээн албаныхан үзэж байна.

Баярын өдрүүд үргэлжилж байгаа энэ үед гэр орноо удаан эзэнгүй орхихгүй байх, осол гэмтлээс сэргийлж, архи согтууруулах ундааг хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН