-6 C
Ulaanbaatar
Бям, 15 5 сар 2021 07:10:53
Нүүр хуудас Мэдээ Гэрээр эмчлэгдэж байгаа иргэдийг тусгаарлах байрлуу татан авахаар боллоо

Гэрээр эмчлэгдэж байгаа иргэдийг тусгаарлах байрлуу татан авахаар боллоо

УОК-ын арвандөрөвдүгээр хурал өнөөдөр/2021.04.16/ 18:00 цагт цахимаар болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.  

Коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалтыг хязгаарлах талаар авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар нэгдсэн мэдээлэл сонсов.Мөн эмнэлгийн тусламж үйлчилгээг өргөтгөх зорилгоор АШУҮИС-ийн “Монгол-Японы эмнэлэг”,  Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэг болон бусад эмнэлгийн орыг чөлөөлж, коронавируст халдвараар өвчилсөн хүндэвтэр, хүнд өвчтөнийг эмчлэх асуудлыг шийдвэрлэх тухай ЭМ-ийн сайдын саналыг дэмжлээ.

Нийслэлд хүн амын дунд цар тахлын халдвар нэмэгдсэнтэй холбогдуулан иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламжийн үйлчилгээг өргөтгөх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлынхаа талаар НЭМГ-ын дарга мэдээлэл өглөө. Иргэд, тээврийн  хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг зохицуулж буй зохицуулалтын талаар НЗД-ын орлогч тайлан тавилаа.

Халдвар ихээр тархаж, иргэдийн биеийн байдал хүндэрч, нас баралт нэмэгдэж буй учир гэрээр эмчлэгдэж байгаа иргэдийг эмнэлэг, тусгаарлах байранд татан авч эмчлэх нь зүйтэй гэдэгт комиссын гишүүд санал нэгдлээ. Иймд оюутны дотуур байр, сургуулийн байр, спортын заал, зочид буудлуудын орны тоон судалгааг УОК-ын шуурхай штабаас гаргасны дагуу бэлтгэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх орчныг тухай бүрд бүрдүүлэхээр болов.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 16 зүслэгт  компьютер, томографийн аппаратын засвар үйлчилгээг хийж дууссан бөгөөд хэвийн ажиллах болжээ.

Вакцин захиалга, татан авалтын талаарх улс орнуудтай хийж буй яриа хэлэлцээрийг эрчимжүүлж байгаа гэдгийг Гадаад харилцааны сайд дэлгэрэнгүй танилцууллаа гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН