21.1 C
Ulaanbaatar
Ням, 13 6 сар 2021 05:30:52
Нүүр хуудас Улс Төр Г.Занданшатар: Намынхаа дотоод асуудлаа өөрсдөө шийд... Намаа шинэчил...

Г.Занданшатар: Намынхаа дотоод асуудлаа өөрсдөө шийд… Намаа шинэчил…

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд О.Цогтгэрэл даргатай АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болоод байсан Н.Алтанхуягийн материалыг СЕХ бүртгээгүйтэй холбоотойгоор өчигдрөөс эхлэн Төв талбайд өлсгөлөн зарлаж эхлээд байгаа.

Тэгвэл энэ асуудал нь эрх баригч намын дарангуйллын нэг хэлбэр гэж УИХ-ын гишүүн Ц.Туваан чуулган дээр онцоллоо.

Тэрбээр:

 “Ардчилсан намын 13 гишүүн талбай дээр өлсгөлөн зарлаж байгаа. Доороо тавих эсгийг хүртэл булааж авч байна. Ийм дарангуйлал Монголд ирсэн байна гэдгийг УИХ-ын индэр дээрээс хэлье. МАН-ын дарга У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатараа энэ дарангуйллаа зогсоо. Бид бүхэн эцсээ хүртэл тэмцэх болно гэдгээ хэлье.

Албан ёсны бүртгэлтэй Ардчилсан намаас СЕХ-нд материалаа өгөх гээд шөнийн 00:00 цаг хүртэл суулаа. Ямар бяртай, дээрэлхүү болчихсон юм бэ? АН бас засаглаж байсан шүү. Бид хэзээ ч ингэж байгаагүй. Хүний эрх зөрчигдөх гэдэг энгийн үзэгдэл болсон байна.

Ш.Адьшаа гишүүний гарыг мушгиад намайг яаж байгааг та бүхэн лайваас харсан байх. Тэнд эмэгтэй УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн доороо дэвсэх юмгүй өлсгөлөн зарлаад байгааг хэлье” гэв.

Харин үүний хариуд УИХ-ын дарга Г.Занданшатар:

“УИХ-ын индэрийг буруу ашиглаж, намынхаа дотоод зөрчлийг төрийн хямрал болгож дэвэргэж болохгүй. Өлсгөлөн зарлаж, хууль дээдэлдэг ёсыг зөрчиж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байгаа явдал мөн.

Хуулийг өөрсдийн бусармаг үйлдэл, явуургүй санаархалдаа нийцүүлэхийг оролдох эрх хэнд ч байхгүй.

Дотоод хагарал тэмцлээ Монголын төрд нялзаах гэж, хууль зөрчихийг шаардаж, буруу мэдээллээр ард түмнийг төөрөгдүүлж, эмх замбараагүй байдал руу оруулахыг оролдож байгаа үйлдлээ зогсоохыг шаардаж байна. Ардчилсан нам эрх мэдлээ булаацалдсан хоёр хуваагдсан байдлаа дотроо шийд. Танай намын дотоод зөрчлийг бид яаж шийдэх юм бэ? Нам дээрээ асуудлаа ярьж, намаа шинэчил” гэв. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН