Нүүр хуудасМэдээГ.Занданшатар: Хүний эрхийн асуудлаар гишүүд зүгээр ярих биш өөрсдөө манлайлал үзүүл!

Г.Занданшатар: Хүний эрхийн асуудлаар гишүүд зүгээр ярих биш өөрсдөө манлайлал үзүүл!

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж. Хунанг ажлаас нь чөлөөллөө. Монголд хүний эрхийн зөрчил, асуудал хэрээс хэтэрч байгааг сүүлийн хэдхэн дуулианаас л тод харж болно. Хэдийгээр хүний эрхийг хамгаалах талаарх эрх зүйн орчин сайжирч буй ч ХЭҮК-ын удирдлагын манлайлал, бодит үр дүн гаргах чиглэлд санаачилгатай ажиллаж чадахгүй байгааг УИХ-ын гишүүд хэлж байна. ХЭҮК-ын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж, бодит ажил хийхийг УИХ-ын дарга ч өмнө шаардаж байсан. Гэвч ажил сайжраагүй тул удирдлагыг нь солих хэмжээнд хүртэл асуудал босч ирснээр ийнхүү шийдэгдлээ.

УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагуудын даргыг УИХ-ын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд томилж, чөлөөлөх эрхтэй байдаг.Энэ ч утгаараа УИХ-ын дарга Г.Занданшатар уг асуудалд анхаарал хандуулж, ХЭҮК-ын үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг, хүлээсэн үүргээ ягштал биелүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байгааг хэдэнтээ санууллаа. Мөн хүний эрхийн талаарчуулганы танхимаас үг хэлдэг гишүүд ярих биш, Улсын Их Хурлын түвшинд өөрсдөө манлайлал үзүүлж ажиллахыг анхааруулав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН