Нүүр хуудасМэдээГ.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа, ААН-үүдийн барьцаа, баталгааг даатгалаар орлуулах боломжтой

Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа, ААН-үүдийн барьцаа, баталгааг даатгалаар орлуулах боломжтой

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай болон Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн барьжээ.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Өнөөдөр орон сууцны зээлд хамрагдах хүсэлтэй иргэд, ялангуяа залуу гэр бүлүүдээс банкууд 30 хувийн урьдчилгаа байршуулахыг шаарддаг. Хоёрдугаарт, барилгын салбарынхнаас тендерийн барьцаа, баталгаа шаарддаг. Нийт аж ахуй нэгжүүд өөрсдийн бүх хөрөнгөө барьцаа болгож 3 сараас 3 жилийн хугацаанд байршуулах буюу царцааж байна. Иймд дээрх хуулиудыг өөрчлөх замаар банкны урьдчилгаа төлбөр, барьцаа, баталгааны асуудлыг орлох хуулийн зохицуулалтыг дээрх хуулийн төслөөр нээж өгч байна. Энэ бол даатгалын баталгаа байх юм.

Тендертэй холбоотой сүүлийн таван жилийн хугацаанд 20 их наяд төгрөгийн ажил үйлчилгээ зарлагдаж, 2.3 их наяд төгрөг барьцаа болон царцаагдсан байна. Хэрэв энэ их мөнгө эдийн засагт эргэлдэж байсан бол улс орны санхүүд хэрхэн нөлөөлөх вэ, тухайн аж ахуй өсөн бэхжихэд хэр их нөлөөтэй байх гэдэг нь тодорхой асуудал юм. Мөн орон сууцны урьдчилгааг даатгалаар болон даатгалын баталгаагаар орлуулах боломжтой болно.

Өөрөөр хэлбэл, ипотекийн зээлийн урьдчилгаанд даатгалын компани баталгаа гаргах бололцоо бүрдэнэ. Ингэснээр иргэдийн нуруун дээрх дарамт багасна. Нөгөөтэйгүүр аж ахуй нэгжүүдээс нэхдэг барьцаа, баталгааг даатгалаар шийддэг болох юм. Энэхүү систем хэрэгжсэнээр санхүүгийн зах зээл дээр өрсөлдөөн бий болж, даатгалын салбар харилцагчддаа хямд эх үүсвэрийг санал болгох бололцоотой. Үүний зэрэгцээ даатгалын системийг нэвтрүүлснээр барилгын компаниудын хяналт дээшилнэ” гэж мэдээллээ.

Харин УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: Даатгалын баталгаа бол олон улсад жишиг болсон систем. Иргэдийн мөнгийг банкинд үр дүнгүй царцаадаг байхаас эдийн засгийн эргэлтэд оруулдаг байх нь зүйтэй” гэж үзэж буйгаа илэрхийллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН