Нүүр хуудасНийгэмДархан цаазат газарт газар эзэмших эрх нь цуцлагдаж байгаа иргэн, аж ахуйн...

Дархан цаазат газарт газар эзэмших эрх нь цуцлагдаж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/80 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хурлаас Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 08 дугаар тогтоол, 2023 оны 03 дугаар тогтоолд заасан Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг “Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2019 оны А/65 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг нарийвчлан тогтоох, эргэлтийн цэгүүдийг солбицолжуулах, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын төлөөллийг оролцуулан байгуулж, нэгдсэн үр дүнд хүрч, ажлын хэсгээс тодруулж зурагласан хил заагийг Газрын Шинэтгэлийн Үндэсний Хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн баталгаажуулсан”-ыг мөрдөж ажиллахаар шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрээр баталгаажсан хил заагийн гадна Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар олгосон албан бичгийн жагсаалтад дурдсан газрууд нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл (эс үйлдэхүй)-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” заалтыг зөрчиж байх тул газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн.

📌 Иймд хавсралтад дурдагдсан газар ашиглагчид Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.4.2 дахь заалтын дагуу хариу тайлбарыг албан бичгээр Хамгаалалтын захиргаанд 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн дотор ирүүлнэ үү.

📌 Тогтоосон хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй тохиолдолд хууль журмын дагуу ашиглах эрхийг хүчингүй болгоход саад болохгүйг анхаарна уу.❗❗❗

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН