19.1 C
Ulaanbaatar
Дав, 02 8 сар 2021 18:28:03
Нүүр хуудасМэдээДарь-Эхийн замын зорчих хэсгийг ирэх сарын 25-нд бүрэн нээхээр төлөвлөжээ

Дарь-Эхийн замын зорчих хэсгийг ирэх сарын 25-нд бүрэн нээхээр төлөвлөжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2, 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дарь-Эхийн гудамж”-ны замыг энэ сарын 27-ноос бүрэн хаан засварлан шинэчилж байна. Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тус замын засварын байдалтай танилцлаа. 

Эхний ээлжинд тус замд ус зайлуулах шугам, хоолойг суурилуулах аж. Энэ талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра танилцуулав. Тэрээр, “2010 оноос хойш Дарь-Эхийн замд их засвар хийгээгүй. Урсгал засварыг хийж байсан. Энэ замд борооны ус их хуримтлагдаж зам эвдэрдэг. Эхний ээлжинд бид 3.3 км замыг засварлана. Ингэхдээ ус зайлуулах хоолойтой, гэрэлтүүлэг, хоёр талаараа явган зам болон бусад тохижилтын ажил хийхээр төлөвлөсөн” гэв.

Замын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Зэстхөлөг” ХХК ажиллаж байна. 9 дүгээр сарын 30-ны өдөр гэрээ дуусах боловч хүн хүч, техник хэрэгслээ нэмэгдүүлж ажилласнаар зорчих хэсгээ ирэх 8 дугаар сарын 25 гэхэд бүрэн хийсэн байхаар зорин ажиллаж байгааг мөн танилцууллаа. Түүнээс хойш гэрэлтүүлэг, тохижилт болон бусад ажлаа замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр хийхээр төлөвлөжээ.

Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, замын засвар шинэчлэлтийн ажлыг холбогдох газрууд сайн хянаж ажиллах шаардлагатайг захив. Тэрээр  зам засварыг гүйцэтгэгч компанийн удирдлагуудад хандаж, “Төлөвлөсөн хугацаандаа замын ажлыг хийж, хүн хүчээ нэмэгдүүлж бүрэн хүчин чадлаар хоног хугацаа алдалгүй ажиллаж эрчимжүүлэх хэрэгтэй байна. Энд амьдарч байгаа оршин суугчдын аюулгүй байдлыг бас хангах хэрэгтэй байгаа”-г хэлэв. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН