Нүүр хуудасМэдээДолоон аймгийн 62 суманд эрчим хүч тасраад байна

Долоон аймгийн 62 суманд эрчим хүч тасраад байна

Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт 110 кВ-ын Хархорин-А,В Цахилгаан дамжуулах агаарын шугамын 24 ширхэг тулгуур унасны улмаас Архангай, Булган, Өвөрхангай, Баянхонгор, Төв, Дундговь, Өмнөговь 7 аймгийн 62 сумын цахилгаан тасраад байна.

Дуу цахилгаантай аадар бороо орж, үер буун хүчтэй салхи шуурганы улмаас цахилгааны тулгуур шонгууд унасан байна.

ЦДАШ-ын засварын ажилд Улаанбаатар, Орхон, Булган, Архангай, Хөвсгөл, Өвөрхангай аймаг, Хархорин сумаас 120 гаруй хүн, 30 гаруй тээврийн хэрэгсэлтэй ажиллаж байгаа ба сэргээн босголтын ажиллагаанд наад тал нь 3-5 хоног шаардагдах урьдчилсан тооцоо гарчээ. 

Өвөрхангай аймгаас 6 тээврийн хэрэгсэл, 30 гаруй хүнтэй аваарын бригад өчигдөр 18.00 цагт хөдөлсөн байна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН