Аймгийн Цагдаагийн газрын үүрэг гүйцэтгэх ажиллагаанд дэмжлэг үзүүлж орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бүрэн тоноглогдсон prius-30 маркын авто машин 6, 10 мотоцикл тус тус өглөө.
Аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбаатар:
“Нийтийн хэв журам хамгаалах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад нэн тэргүүнд тулгамдаж байсан авто машины парк шинэчлэлтийн асуудлыг шийдэж, иргэдийн амгалан тайван, аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий үйл ажиллагааг үргэлж дэмжиж ажилладаг орон нутгийн удирдлагуудад талархаж байна” хэмээлээ.
