Монгол улсад Коронавируст халдварын омикрон хувилбар бүртгэгдсэн талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдэгдсэн.
Тэрбээр “Манай улсад дотоодын халдвараас омикрон хувилбарын таван тохиолдол бүртгэгдсэнийг албан ёсоор мэдэгдэж байна. Энэ долоо хоногийн хугацаанд өдөрт батлагдаж буй тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай байна.
Иргэд айж, сандрах хэрэггүй. Омикрон хувилбар дельта хувилбартай харьцуулахад хөнгөн шинж тэмдэгтэй байгаа нь олон улсын судлаачдын гаргасан дүгнэлтээр батлагдсан” гэв.
Мөн тэрбээр Засгийн газар, Эрүүл мэндийн яам энэхүү давалгааг аль болох хөл хорио тавихгүйгээр даван туулахаар хариу арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна гэсэн юм.