Нүүр хуудасНийгэмДундговь аймгийн Сайхан-Овоо суманд 320 хүүхдийн багтаамжтай, спорт заал, урлагийн орчин бүрдүүлсэн...

Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд 320 хүүхдийн багтаамжтай, спорт заал, урлагийн орчин бүрдүүлсэн шинэ сургууль нээлтээ хийлээ

Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд 320 хүүхдийн багтаамжтай, спорт заал, урлагийн орчин бүрдүүлсэн шинэ сургууль нээлтээ хийлээ.

👏🏗🏩 Сүүлийн 50 гаруй жил хийгдээгүй томоохон бүтээн байгуулалт юм.Шинэ сургуулийн тохижилтод улсын төсвөөс 115 сая төгрөгийн ширээ сандал бусад тоног төхөөрөмжийг шийдвэрлэлээ. Мөн сонгогдсон гишүүний хувиар Дундговь, Говьсүмбэр аймгуудад хэрэгжүүлдэг “Их соёл-эх үндэс” хөтөлбөрийнхөө хүрээнд 30 сая төгрөгийн үнэ бүхий компьютер, ухаалаг самбар, иж бүрэн дуу бичлэгийн төхөөрөмж бусад сургалтын тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.

Сайхан-Овоо суманд 100 хүүхдийн шинэ дотуур байр ашиглалтад ороод удаагүй байгаа. Сурах орчин нь сайжрахын хэрээр сургалтын чанарт ч нөлөөлж байна. Багшийн хүрэлцээ сайн, сумын хүүхдүүдийн сургалтын чанар улсад 5, аймагтаа эхний 2 -т эрэмбэлэгдэж байгаа сайхан нутгийн ирээдүй болсон хүүхэд багачууд илүү их амжилт гаргана гэдэгт эргэлзэхгүй.

Уул ус нутаг орноо гэсэн сэтгэлийн даллага зүтгэлийн түүчээ тасардаггүй Сайхан-Овоо сумын маань үе үеийн төгсөгчид спортын бага наадмыг төрөлх сум шинэ сургуулийнхаа спорт заал танхимдаа зохион байгуулсан нь томоохон хүндэтгэлийн нэгээхэн илэрхийлэл байлаа.Сайхан нутгийн хөгжил дэвшилСайн үйлсээр мандан бадарч явах болтугай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН