Азербайжаны нийслэл Баку хотод пара жүдо бөхийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн арваннэгдүгээр сарын 4-11-нд болно.
Манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Нарантуяагийн удирдлага дор есөн тамирчин өрсөлдөхөөр өчигдөр Бакуг зорилоо.
Тус тэмцээнд эрэгтэйчүүдийн 60 кг-д А.Мөнхбат, 73 кг-ын жинд С.Ядамдорж, Э.Даваадагва, Г.Чулуунсүх, -90 кг-д Б.Баттөгс, +90 кг-д Д.Ганбат, Л.Эрдэнэбилэг нар зодоглоно. Харин эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Н.Алтанцэцэг, Л.Туруунаа нар өрсөлдөх юм гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээлэв.