Нүүр хуудасМэдээДэлхийн хошой аварга артист Ари дэлхийн гоо сайхны тавцанд дөрөвдэх удаагаа эх...

Дэлхийн хошой аварга артист Ари дэлхийн гоо сайхны тавцанд дөрөвдэх удаагаа эх орныхоо тугийг мандуулж “Алтан цом”-ын эзэн боллоо

Дэлхийн хошой аварга артист Ари Францын Парис хотноо Гоо сайхны олимп болсон Дэлхийн аваргын тэмцээнд оролцож Ази Америк Европ тивүүдийн оролцогчдыг тэргүүлж АЛТАН ЦОМ болон хүрэл медалийг нэгээ зэрэг хүртэж, Монгол улсынхаа далбааг дэлхийн гоо сайхны тавцанд 4 дэх удаагаа мандууллаа. Улс орнуудын олон жилийн туршид багаараа үзүүлдэг амжилтыг маш богино буюу таван жилийн хугацаанд ганцаарчлан үзүүлж 4 удаагийн шагнал хүртсэн нь түүхэн дээд амжилт боллоо. Дэлхийн 50 гаруй улсын 2000 гаруй оролцогчдын дунд зохион байгуулагддаг 78 жилийн түүхтэй олимп болох “OMC Hairworld” ДАШТ-ний тайзнаа хуримын нүүр будалт, креатив нүүр будалтаар Монгол артистын чадвар улс улсын шилдгүүдэд шагшигдсан түүхэн амжилтыг бүтээлээ. Make Up artist Ц.Ариунзаяа нь: Continental Cup Аваргын АЛТАН ЦОМ Сontinental Cup Хүрэл медаль -1, 2021 оны ДЭЛХИЙН АВАРГА Неон Креатив нүүр будалтын Алтан медаль, 2022 оны ДЭЛХИЙН АВАРГА Хуримын нүүр будалтын Алтан медаль хүртэж байсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН