Нүүр хуудасМэдээДэлхийн 23 орны парламентын 88 эмэгтэй гишүүн Монгол улсад чуулж байна

Дэлхийн 23 орны парламентын 88 эмэгтэй гишүүн Монгол улсад чуулж байна

“Шийдвэр гаргах явцад төлөөллөөс нөлөөлөлд хүрэх нь” сэдэвт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулган Улаанбаатар хотноо өнөөдөр буюу /2026.10.12/-нд эхэллээ.

Энэ удаагийн чуулганаар эмэгтэйчүүдийн төлөөллийг бодит нөлөөлөл, үр дүнтэй шийдвэр гаргалт болгон төлөвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна.

Монгол Улс эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ тэдний манлайлал, санаачилгыг бодит шийдвэр, бодит үр дүн болгоход анхаарч ажиллаж байна.

Төлөөлөл бол боломж, харин нөлөөлөл бол ард иргэдийн амьдралд эерэг өөрчлөлт авчрах хариуцлага юм.

Ардчилал, сайн засаглал, хүний эрх, хүртээмжтэй хөгжлийг бэхжүүлэхэд эмэгтэй парламентчдын оролцоо, манлайлал чухал хувь нэмэр оруулсаар байх болно гэдэгт итгэлтэй байна. Чуулганы үйл ажиллагаанд УИХ-ын дарга С.Бямбацогт амжилт хүсэж, Монгол оронд хүрэлцэн ирсэн эрхэм зочид, төлөөлөгчдөдөө тавтай морилохыг хүслээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН