Нүүр хуудасМэдээДЭМБ: Цар тахлын үеэр сүрьеэгээр нас барах тохиолдол нэмэгдсэн

ДЭМБ: Цар тахлын үеэр сүрьеэгээр нас барах тохиолдол нэмэгдсэн

ар тахлын үеэр анхаарал суларснаас 2019-2021 оны хооронд сүрьеэ өвчнөөр амиа алдах явдал тасралтгүй нэмэгдсэн тухай Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага өчигдөр анхааруулжээ.

Сүрьеэтэй тэмцэхдээ коронавирусийн цар тахлаас авсан сургамж, туршлагаа ашиглахыг ДЭМБ улс орнуудад уриалсан байна.

“Хэрвээ цар тахал бидэнд ямар нэг зүйлийг сургасан бол тэр нь эрүүл мэндийн ноцтой аюулыг давах эв нэгдэл, тууштай байдал, инновац, багаж зэвсэг юм” гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус хэлжээ.

2019 онд дэлхий даяар сүрьеэ өвчнөөр 1.4 сая хүн, 2020 онд 1.5 сая хүн, 2021 онд 1.6 сая хүн тус тус нас барсан байна. Гэтэл 2015-2019 оны хооронд сүрьеэтэй холбоотой эндэгдлийн тоо тасралгүй буурч байжээ.

Ойрын жилүүдэд сүрьеэ нь Covid-19 өвчнийг орлож, халдварт өвчинтэй холбоотой хүмүүсийн үхлийн тэргүүлэх шалтгаан болж болзошгүйг ДЭМБ анхааруулсан байна.

2021 онд дэлхий дахинд сүрьеэгээр өвчилсөн хүний тоо 10.6 саяд хүрсэн нь 2020 онтой харьцуулахад 4.5 хувиар өссөн дүн ажээ.

Сүрьеэ өвчний эндэгдэл Энэтхэг, Индонез, Филиппин, Пакистан улсуудад хамгийн олон бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН