7 C
Ulaanbaatar
Мяг, 11 5 сар 2021 21:40:10
Нүүр хуудас Мэдээ Д.Нямхүү: Сайн мэдээ, 21 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа

Д.Нямхүү: Сайн мэдээ, 21 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа

Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 улс орны нутаг дэвсгэрт коронавирус бүртгэгдэж, 6 сая 551 мянган хүн өвчилж, 381 мянган хүн нас бараад байна. Хэдхэн хоногийн дотор өвчлөл 500 мянгаар нэмэгдсэн нь өвчлөл ямар хурдацтай тархаж байгааг харуулж байна. Өөрөөр хэлбэл өдөр бүр дэлхий даяар халдвар авч байгаа хүний тоо 100, 100 мянгаар нэмэгдэж, нас баралт 3000-5000 нэмэгдэж байгаа гэсэн үг юм. Харин манай улсын хувьд өвчлөл харьцангуй бага, гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн нийт тохиолдлын тоо 186 байгаа. Өнөөдрийн хувьд ч гэсэн сайн мэдээтэй 21 хүн эдгэрсэн гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ.

Д.Нямхүү: “Энэ сарын 3-ны байдлаар ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторит нийт 469 хүнд шинжилгээ хийснээс 468 хүн коронавирусын халдвар илрээгүй. Нэг шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ. Өнгөрсөн сарын 26-нд Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ. Өнөөдөр 21 хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарч, дараагийн тусгаарлалт руу шилжлээ. Эдгээр 21 хүний 9 хүн оюутан. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 157 хүн байна.  Үүргийн онгоцоор ирсэн бүх хүмүүсийг хяналтандаа байлгаж байгаа. Бид эрэмбэлэн ангилалтыг маш сайн хийж байна гэж үзэж байна. Дараагийн тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдээ хүлээж авахаар бэлтгэл ажлаа хийж байна” гэж мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН