7.1 C
Ulaanbaatar
Ням, 26 9 сар 2021 17:34:45
Нүүр хуудасМэдээД.Нямхүү: Халдварын тохиолдол 4-өөр нэмэгдэж, 16 хүн эдгэрлээ

Д.Нямхүү: Халдварын тохиолдол 4-өөр нэмэгдэж, 16 хүн эдгэрлээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Зургаадугаар сарын 17-нд гурван лабораторид нийт 363 хүний сорьцод шинжилгээ хийхэд, 359 тохиолдолд коронавирус илрээгүй. Харин Алтанбулаг боомтоор орж ирсэн дөрвөн тээврийн жолоочид халдвар илэрлээ. Эдгээр хүмүүс нь 33, 36, 40, 59 настай Беларусь улсын иргэд. Тэднийг ХӨСҮТ-рүү эмчилгээнд татан авчирч байна.

Бусад шинжилгээний хариуг танилцуулъя. Зургаадугаар сарын 17-нд тусгаа үүргийн онгоцоор ирсэн ХӨСҮТ-д тусгаарлагдсан таван хүн болон найман хүний давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй. Мөн өчигдрийн онгоцоор ирж, ажиглах байранд тусгаарлагдсан 250 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Эхний шинжилгээний хариугаар өчигдрийн онгоцоор ирсэн бүх иргэдэд вирус илрээгүй.

70 хүнд тандалтын зорилгоор шинжилгээ хийсэн. Бүгдэд вирус илрээгүй” гэв.

ХӨСҮТ-ээс 16 хүн эдгэрч, гарлаа. 18-65 хоног эмчлэгдээд гарлаа. 19-23 насны 15, 35 настай нэг оюутан байна. 201 хүн батлагдаж, 127 хүн эдгэрлээ. 74 хүн эмчилгээнд байгаагаас 5 хүн хүндэвтэр байна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН