ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр өгсөн ХӨСҮТ-ийн мэдээллийг хүргэж байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү
“Монгол Улсад өнөөдөр коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй.
- Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид 57 хүний шинжилгээ хийсэн. Эдгээрээс коронавирус илрээгүй.
- Сэлбэд халуурч, тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Хоёр хүн гэдэгт ойрын хавьтлын хүнийг шинжилгээнд хамруулсан.
- Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 25 жолоочийн шинжилгээнээс коронавирус илрээгүй.
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 2,
- Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 10,
- Тандалтын зорилгоор цуглуулсан 20 сорьцод коронавирус илрээгүй.
Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтод коронавирусийн сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдсэн. Түүний шинжилгээний сорьц Улаанбаатар руу ирж яваа.