Нүүр хуудасМэдээД.Тогтохсүрэн: АИ-92 шатахуун 1000 гаруй төгрөгөөр нэмэгдэх магадлалтай байгаа учир Засгийн газарт...

Д.Тогтохсүрэн: АИ-92 шатахуун 1000 гаруй төгрөгөөр нэмэгдэх магадлалтай байгаа учир Засгийн газарт чиглэл өгсөн

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан боллоо. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр “Бүлгийн хурлаар АИ-92 шатахууны үнийг цаашид барихыг Засгийн газарт чиглэл болголоо. Хэрэглэгчдийн 70 орчим хувь нь АИ-92 шатахуун худалдан авдаг. Ингэхгүй бол 1000 гаруй төгрөгөөр нэмэгдэх магадлалтай байна. Үүнээс гадна өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн, барилгын материалын нийлүүлэлтэд анхаарч ажиллахыг Засгийн газарт даалгалаа. УИХ-ын намрын чуулганыг энэ лхагва гаригт завсарлуулна. Үүнээс өмнө 2021 оны төсвийн гүйцэтгэл болон одоо хэлэлцэж буй зарим хуулийн төслийг батална” гэж мэдээлэл өглөө.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН