Нүүр хуудасМэдээЕрөнхийлөгч У.Хүрэлсүх есдүгээр сарын 3-нд ОХУ-д айлчилна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх есдүгээр сарын 3-нд ОХУ-д айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д анхны айлчлалаа хийхээр төлөвлөж байгаа тухай мэдээлэл гарсан. Харин хэзээ гэдэг нь тодорхой бус байсан юм. Эх сурвалжийн мэдээлж байгаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх есдүгээр сарын 3-нд ОХУ-д айлчлахаар төлөвлөжээ. Тэрээр есдүгээр сарын 6-нд болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар өнгөрсөн долоодугаар сарын 9-нд утсаар ярих үеэрээ хоёр улсын харилцааны болон бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцсон. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ирэх есдүгээр сард болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохыг урьсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН