Нүүр хуудасМэдээЕсөн метр өндөр усан хөшиг бүхий музейн барилгын гүйцэтгэл 70 хувьтай байна

Есөн метр өндөр усан хөшиг бүхий музейн барилгын гүйцэтгэл 70 хувьтай байна

Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд барьж буй говь нутгийн онцлогийг харуулсан томоохон бүтээн байгуулалтын нэг музейн барилгын гүйцэтгэл 70 хувьтай байна. 

Тухайн бүтээн байгуулалттай аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяр танилцсан байна. Барилгыг 10 сард хүлээлгэж өгөх бөгөөд хугацаанаас өмнө ашиглалтад өгөхөөр гүйцэтгэгч компани шуурхайлан ажиллаж байгаагаа энэ үеэр дуулгалаа.

Зургаан давхар барилгатай тэнцэх хэмжээний өндөр уг музейн барилгыг 5,7 тэрбум төгрөгөөр барьж байгуулж байна. Музейн хувьд онцлог нь түүх соёлын үнэт зүйлсийг хадгалах стандартыг хангасан, Монголд байхгүй 9 м өндөр усан хөшигтэй гэдгээрээ онцлог юм. Эх түүх, хэл соёлоо хадгалж хамгаалах, хөгжүүлэхэд чиглэсэн олон ажлын нэг нь музейн барилгыг “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн хөрөнгө оруулалтаар “Аглут” ХХК барьж байна.

Одоо байгаа аймгийн музейн барилга нь 1954 онд зочид буудлын зориулалтаар барьсан учир зориулалтын бус байгууламж бөгөөд олон жилийн хугацаанд барилгын чанар муудсан байна. Орон нутгаас өөрсдийн нөөц боломжид тулгуурлан тааз, дотор хана зэргийг засварласаар иржээ.

Музейн байрны багтаамж бага тул нийт үзмэрийн 50 хувийг нь ил дэлгэж бусдыг нь сан хөмрөгтөө хадгалж буй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН