Нүүр хуудасМэдээЕТГ: МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БУРХАН БУУДАЙ УУЛЫГ ТӨРИЙН ТАХИЛГАТАЙ БОЛГОХ ТУХАЙ ЗАРЛИГ...

ЕТГ: МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БУРХАН БУУДАЙ УУЛЫГ ТӨРИЙН ТАХИЛГАТАЙ БОЛГОХ ТУХАЙ ЗАРЛИГ ГАРГАВ

Өнө эртнээс улбаалан өвөг дээдсийн тахин шүтэж ирсэн Монгол Алтайн нурууны салбар, эд баялаг арвижин баяжиж, улс түмэн хөгжин дэвжихийн бэлгэдэл Бурхан буудай уулын үзэсгэлэнт унаган төрх, ургамал амьтан, түүх соёлын дурсгалыг хадгалан хамгаалж, нүүдэлчин монголчуудын байгаль дэлхийгээ хайрлан хүндэтгэх мэдлэг ухааныг өвлүүлэн уламжлуулж, үндэсний үнэт зүйлсийг бататган бэхжүүлэх үүднээс Бурхан буудай уулыг төрийн тахилгатай болгох ард иргэд, орон нутгийн удирдлага, төрийн захиргааны байгууллагуудаас ирүүлсэн санал, санаачилгыг дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймгийн нутагт орших Бурхан буудай уулыг төрийн тахилгатай болгох тухай зарлиг гаргалаа.

Мөн Бурхан буудай уулын унаган төрх, ургамал амьтныг хайрлан хамгаалах, түүх соёлын дурсгалыг судлан шинжлэх, сурталчлан таниулах талаар зохих арга хэмжээ авч ажиллахыг нутгийн удирдлага, холбогдох байгууллагууд болон нийт ард иргэдэд уриалав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН