Нүүр хуудасМэдээЕТГ: Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын Анхдугаар чуулганыг 2024 оны 07-р сарын 02-ны...

ЕТГ: Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын Анхдугаар чуулганыг 2024 оны 07-р сарын 02-ны өдөр товлон зарлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын Анхдугаар чуулганыг 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр товлон зарлах тухай зарлигийг гаргалаа.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “Анхдугаар чуулганыг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Ерөнхийлөгчийн зарлигаар товлон зарлаж хуралдуулна” гэж заасан.

Мөн тус хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч энэ хуулийн 17.1-д заасны дагуу зарлиг гаргахдаа анхдугаар чуулган нээх өдрийг Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэлтэй зөвшилцсөн байна” гэж заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН