Нүүр хуудасМэдээ"ДЭЗЭРЭТ" ОЛОН УЛСЫН ЭНЭРЛИЙН БАЙГУУЛЛАГА ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМАНД ХАНДИВ ӨГЛӨӨ

“ДЭЗЭРЭТ” ОЛОН УЛСЫН ЭНЭРЛИЙН БАЙГУУЛЛАГА ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМАНД ХАНДИВ ӨГЛӨӨ

Есүс Христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм нь хүндэрсэн өвчтөнүүдэд нэн шаардлагатай Favirulz, Remdac эм болон тариаг Эрүүл мэндийн яаманд хандивлалаа. Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин нийгмийн хариуцлагын хүрээнд тусламж болгож хэрэгцээ шаардлагатай эм,тариаг хандивласан ЕХХҮГС Олон улсын энэрлийн байгууллагад баярласан талархсанаа илэрхийлж цаашдын ажилд нь амжилт хүслээ.

1992 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа Есүс Христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм  нь 100 мянган долларын хандивын төсөл хэрэгжүүлж байна. Үүнээс 25 мянган долларыг ХӨСҮТ-д 10ширхэг өвчтөний ор хандивлажээ. Мөн Ховд, Дархан, Сэлэнгэ, Эрдэнэт, Мөрөн, Дорноговь, Өвөрхангай аймгуудад АШУҮИС-ийн эрдэмтдийн багийн бүтээсэн шүлснээс коронавирус оношлуурыг, хамгаалах хувцас хэрэгслийг илгээжээ. Түүнээс гадна ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн хоолны чанарыг сайжруулах зорилгоор 25 мянган долларын үнэ бүхий гал тогооны тоног төхөөрөмжийг нийлүүлнэ гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН