Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох “Төсөл сонгон шалгаруулах хорооны хурал” өнөөдөр /2024.04.25/ ХХААХҮЯ-ны 1 давхарын хурлын танхимд болно.
Тус сангаас зээл авахаар Улаанбаатар хотод жижиг дунд үйлдвэр эрхлэгчид нийт 41.1 тэрбум төгрөгийн 213 төсөл ирүүлсэн байна. Сонгон шалгаруулалт дөрвөн үе шаттай явагдаж, сүүлийн буюу “ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХОРООНЫ ХУРАЛ”-ын шатанд нийтдээ 9.5 тэрбум төгрөгийн хүсэлт бүхий 46 төсөл үлджээ. Хорооны хурлаас шалгарсан төслүүдэд нийт 7.5 тэрбум төгрөгийн зээл олгох юм. Төсөл сонгон шалгаруулах хорооны хурал нээлттэй явагдана.