19.1 C
Ulaanbaatar
Мяг, 22 6 сар 2021 07:04:21
Нүүр хуудасМэдээЖирэмсэн эмэгтэйчүүдийг цахимаар хянаж байна

Жирэмсэн эмэгтэйчүүдийг цахимаар хянаж байна

НҮБ-ын Хүн амын сангийн эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх, ЭХЭМҮТ-ийн эмч нар болон нийслэлийн есөн дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга, нийгмийн эрүүл мэндийн орлогч, нөхөн үржихүйн ерөнхий зохицуулагч, мөн “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газрын дарга, эмчилгээ эрхэлсэн орлогч зэрэг нийт 20 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн цахимаар зөвлөлдлөө.

Хурлаар жирэмсний хяналтад байгаа эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг цахимаар хянах үйл ажиллагааны хэрэгжилтийн явц, тулгамдаж буй асуудал, шаардлагатай зөвлөгөө, зөвлөмжийн талаар НҮБ-ын Хүн амын сан, ЭХЭМҮТ-ийн зөвлөхөөс мэдээлэл хүргэлээ. Энэ хүрээнд ЭХЭМҮТ-өөс хэвийн явцтай жирэмсэн эмэгтэйчүүдэд хийж буй найман удаагийн хяналтаас дөрвийг нь цахимаар хийх зөвлөмж өгөв.

Мөн нийслэлийн “Амгалан” амаржих газраас Баянзүрх дүүргийн эрсдэлтэй 4000 жирэмсэн эмэгтэйн хяналтыг хариуцан авч, амбулатори дээр хуваарийн дагуу үзлэг хийн, зөвлөгөө өгч ажилласан байна. Улмаар дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж буй эх барих, эмэгтэйчүүдийн 15 эмчийг ажлын байран дээр нь чадавхжуулж байгаа юм. Уг ажлын хүрээнд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн эх барих, эмэгтэйчүүдийн мэргэшсэн эмч нар 3-4 Өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад байгаа жирэмсэн эмэгтэйчүүдэд зөвлөгөө, мэдээлэл өгч, ажиллаж байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН