Нүүр хуудасМэдээЖудо бөхийн тамирчид Португалийг зорилоо

Жудо бөхийн тамирчид Португалийг зорилоо

  Португалын Алмада хотод 1 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохиогдох ОУЖБХолбооны энэ оны анхны Гран При ангилал тэмцээнд Монгол улсын шигшээ багийн шинэ залуу тамирчид болон Мон-Алтиус Цагаанбаатар ахлах сургуулийн залуу тамирчдаас бүрдсэн баг тамирчид 2023 оны анхны тэмцээндээ оролцохоор өнөөдөр эх орноосоо хөдлөв. Тодруулбал 2021 оны Өсвөр үеийн Ази тивийн аварга -57кг О.Оюунчимэг (18нас), 2022 оны Өсвөр үеийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн -52кг М.Нандин-Эрдэнэ (17нас), -70кг Б.Ням-Эрдэнэ (18нас) нар, 2023 оны МУАШТ-д -63кг-д мөнгөн медаль хүртсэн залуу тамирчин Д.Есүй (16нас), 2023 оны Монгол улсын аварга -78кг О.Хүслэн (19нас) болон Мон-Алтиус Цагаанбаатар академийн -52кг Б.Уранзаяа (19нас), -60кг Н.Мэндсайхан (20нас) тамирчдаас бүрдсэн шинэ залуу баг оролцох юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН