Нүүр хуудасМэдээЗамын түгжрэл жирэмсэн эмэгтэйчүүдийн төрөлтөд нөлөөлдөг байна

Замын түгжрэл жирэмсэн эмэгтэйчүүдийн төрөлтөд нөлөөлдөг байна

Өнгөрсөн долоо хоногт Science Advances сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар түгжрэл ихтэй бүсийн жирэмсэн эхчүүд түгжрэл багатай бүсийн жирэмсэн эхчүүдээс бага жинтэй нярай төрүүлдэг болох нь батлагджээ.

Тодруулбал, замын түгжрэл ихтэй газарт төрсөн нярай бусад нярайгаас дунджаар 9 гр бага жинтэй байжээ. Судалгааны үр дүнг АНУ-ын Техас мужид 2015-2016 онд төрсөн 579,122 нярайн мэдээлэл болон тус бүсийн автомашины хөдөлгөөний мэдээлэл дээр тулгуурлан гаргасан байна.

Бага жинтэй нярай төрөл бүрийн эрүүл мэндийн хүндрэлд өртөх магадлал нь өндөр байдаг аж. Хэдийгээр 9гр өндөр тоо биш боловч АНУ-д л гэхэд жил бүр замын түгжрэлээс шалтгаалан 1,2 сая жирэмсэн эхчүүд бага жинтэй нярай төрүүлэх магадлалтай байгаа юм.

Автомашины яндангаас гарч байгаа утаанаас гадна замын түгжрэлд зогсох, хурд авах зэрэгт зам болон автомашинаас гарах бичил бөөмс агаарт дэгдэж, бохирдолт үүсгэдэг байна.

Эх сурвалж: Science Advances

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН