Нүүр хуудасМэдээМонголд 100,000 хүн тутмын 21 нь зам тээврийн ослоор нас барж байна

Монголд 100,000 хүн тутмын 21 нь зам тээврийн ослоор нас барж байна

Дэлхийн банкны судалгаагаар дэлхийн хэмжээнд 100,000 хүн тутмын 17 нь зам тээврийн ослоор нас барж байна. Гэтэл Монгол Улсад энэ тоо 21 буюу бүс нутгийн хэмжээнд энэ төрлийн нас баралтаар дээгүүр бичигдэж байгааг Үндэсний Статистикийн Хороо танилцуулав. 

2022 оны эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн 10,129 осол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1,382 нэгж буюу 15.8 хувиар өссөн дүн юм. 

Нийт ослын 8,796 буюу 86.8 хувь нь  нийслэлд, 1,333 буюу 13.2 хувь нь орон нутагт бүртгэгджээ.

зураг

Мөн бүртгэгдсэн ослын улмаас 195 хүн амь насаа алдаж, 1,087 хүн хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтсэнээс орон нутагт 157 хүн амь насаа алдаж, 416 хүн гэмтсэн байна. Энэ тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад амиа алдсан хүний тоо 69 нэгж буюу 78.4 хувиар, гэмтсэн хүний тоо 125 нэгж буюу 43 хувиар тус тус өсжээ.

Үүнээс хүүхэд өртсөн зам тээврийн 123 ослын улмаас 23 хүүхэд амь насаа алдаж, 127 хүүхэд хүнд хөнгөн хэлбэрээр гэмтсэн харамсалтай тоон үзүүлэлт гарав. 

Монголд зам тээврийн осол нь нийт осол гэмтлийн шалтгаант өвчлөлийн тэргүүлэх шалтгааны гуравдугаарт эрэмбэлэгдэж байна.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН