Нүүр хуудасМэдээЗам хаахтай холбоотойгоор нийтийн тээврийн 20 чиглэлд түр өөрчлөлт орж байна

Зам хаахтай холбоотойгоор нийтийн тээврийн 20 чиглэлд түр өөрчлөлт орж байна

Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо буюу Багшийн дээдийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг өнөөдөр /2023.08.11/ 23:00 цагаас 14-ний 06:00 цаг хүртэл тус замыг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байна. Иймд тухайн замаар зорчдог нийтийн тээврийн 20 чиглэлд түр өөрчлөлт оруулахаар нийтийн тээврийн газраас төлөвлөөд байна.

     Тухайн чиглэлүүд нь Токиогийн гудамж, Самбуугийн гудамж, Бээжингийн гудамж, Гэндэнгийн гудамжаар болон бага тойруугаар тойрч үйлчилхээр боллоо. Тодруулбал,

Токиогийн гудамжаар

Ч:7 Нисэх – МУБИС – Ард кино театр

Ч:28 Сэлх – 7 буудал – Ард кино театр

Ч:29А Сэлбэ амралт – Сансар – Хөгжим бүжгийн коллеж – Өргөө амаржих газар

Ч:48 Зүүн салаа – Чингэлтэй дүүрэг – МУБИС

Ч:48А Зүүн салаа Шинэ зам /Хойгуур/ – Чингэлтэй дүүрэг – МУБИС

Ч:51 3,4-р хороолол – МУИС – Дүнжингарав худалдааны төв

Ч:53 Яармаг – МУБИС

Ч:69А Зунжин худалдааны төв – Ард кино театр

ХО:2 Шарга морьт – Дүнжингарав худалдааны төв

Самбуугийн гудамжаар

Ч:8 Хайлааст – МУБИС – Цэцэг төв

Ч:23 Чингэлтэй /Зүрх уул/ – МУБИС – Цэцэг төв

Ч:55 Зайсан – Дэнжийн 1000 – ЗГАБааз – Согоотын гудамж

Ч:66 Зайсан – Цэцэг төв – 11-р хороолол

Бээжингийн гудамжаар

Ч:30 Жанжин клуб – Дамдинсүрэнгийн гудамж – МУБИС – Ард кино театр

Ч:63 Хан хиллс хотхон-Ривер гарден-МУБИС-Ард кино театр

Ч:71 120 мянгат-Хүннү 2222-Баянмонгол хороолол-МУБИС-Сүхбаатарын талбай

Гэндэнгийн гудамжаар

Ч:72 Богдхан амралт – Төв номын сан – МУБИС – Хөгжим бүжгийн коллеж

Бага тойруугаар

Ч:34 Шар хад – Сансар – Ард кино театр – ТЭЦ 3

Ч:57 Улаанчулуут – Их наран – МУИС

Ч:57Б Алтан овоо – Улаанчулуут – Их наран – МУИС

Иймд иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчино уу. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН