Нүүр хуудасМэдээЗГХХГ: Иргэний нисэхийн ерөнхий газар, Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК-д хийсэн хяналт...

ЗГХХГ: Иргэний нисэхийн ерөнхий газар, Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК-д хийсэн хяналт шалгалтаар зөрчлийг арилгуулах талаар санал солилцжээ

Иргэний нисэхийн ерөнхий газар, Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК -д хийсэн хяналт шалгалтын тайланг танилцуулж, Зам тээврийн, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Төрбаяр, Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Отгонсүх нар сонсож танилцлаа.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, Хяналт шалгалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ундраа оролцож Хянан шалгагч-ахлах референт Т.Мөнгөнцэцэг хянан шалгалтын тайлан мэдээг танилцууллаа.

Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах тухай Ерөнхий хянан шалгагчийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01/12 дугаартай мэдэгдлийг Зам тээврийн, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдод, Ерөнхий хянан шалгагчийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01/27 дугаартай албан шаардлагыг Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Отгонсүхэд, мөн өдрийн 01/26 дугаартай албан шаардлагыг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Төрбаяр нарт хүлээлгэн өгч хэрэгжилтийг хангуулж ажиллах талаар санал солилцлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН