Нүүр хуудасМэдээЗГХХГ: Монголд улсын сайд, хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга Э.Одбаяр Байгаль орчин,...

ЗГХХГ: Монголд улсын сайд, хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга Э.Одбаяр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, түүний харьяа Ойн газарт хийгдэж буй процессын дахин инженерчлэлийн ажлын явцтай танилцлаа

Монгол Улсын сайд, Хяналт үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 419 дугаар тогтоолын хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, түүний харьяа Ойн газарт хийгдэж буй ЗГХХГ-ын Тандалт судалгаа, бодлого төлөвлөлтийн газрын дарга Н.Баярмаагаар ахлуулсан Процессын дахин инженерчлэлийн төслийн удирдлагын багийн байгаль орчны салбарт хийж буй дахин инженерчлэлийн ажлын үйл явц, гүйцэтгэлийн тайлантай танилцаж, санал солилцов.

Тэрбээр, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, үр ашигтай засаглалыг бэхжүүлэн, төрийн үйл ажиллагаа иргэдэд хүрэхдээ хүртээмжтэй, шуурхай, чанартай байх зорилтыг эрхэмлэх нь бидний үйл ажиллагааны тэргүүнд тавигдах ёстой гэдгийг онцлон тэмдэглээд, цаашид төрийн байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулахад Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын үүрэг, оролцоо чухал ач холбогдолтой хэмээв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН