Нүүр хуудасМэдээЗГ: Вакциндаа хамрагдсан иргэдэд дархлаа дэмжих зориулалтаар 50 мянган төгрөгний урамшуулал олгоно

ЗГ: Вакциндаа хамрагдсан иргэдэд дархлаа дэмжих зориулалтаар 50 мянган төгрөгний урамшуулал олгоно

Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар вакцинд иргэдийг идэвхтэй хамруулах арга хэмжээний талаар хэлэлцлээ. Энэ хүрээнд вакцины 2 тунгаа хийлгэсэн иргэдэд урамшуулал болгож дархлаа дэмжих зориулалтаар 50 мянган төгрөгийг олгохоор болсон байна.

Мөн иргэдийг вакцинжуулахын тулд албадлагын арга хэмжээг авна. Улаанбаатарт хүнсний талон авдаг 47 мянган иргэн байгаагаас 29 мянга нь вакцины эхний тунгаа ч хийлгээгүй байна. Мөн төрөл бүрийн халамж авдаг 211 мянган иргэн байгаагаас 80 гаруй мянга нь вакциндаа хамрагдаагүй байна. 

Иймээс өнөөдрөс эхлэн дараагийн саруудад олгогдох хүнсний талон, халамжийг олгохдоо вакцинд хамрагдсан эсэхийг нь харгалзан үзнэ. 

Харин хоёр тун вакциндаа хамрагдсан иргэдэд урамшуулалд олгоно. Өмнө нь эдгээр иргэнд 50 мянган төгрөг хүртэлх эрүүл мэндийн багцыг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгохоор бэлтгэж байсан бол түүнийг нь бэлэн мөнгөөр тооцож олгохоор болсон” гэж Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН